Wednesday, July 6, 2011

Chrome-д шаардлагатай нэмэлтүүд

Google Chrome сүүлд гарч ирсэн ч хамгийн шилдэг хөтөчүүдийн тоонд зүй ёсоор орох билээ. Хэрэглэхэд хялбар цэвэрхэн энгийн ойлгоцтой хамгийн гол нь маш хурдан ачаалладаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Гүүгл Хром HTML5 хамгийн дэмждэг нь батлагдсан. Энэ хөтөчийн магтаад байвал маш олон зүйл бий. Харин энэ удаад та бүхэнд энэхүү гайхалтай хөтөчийн улам хүчирхэг, боловсронгүй, төгс болгоход хэрэг болохуйц нэмэлтүүдийг танилцүульяа.

1: AdBlock

Таныг сайтруу хандахад хамгийн их ачаалладаг зүйл бол мэдээж ads буюу баннер, зар сурталчилгаа юм. Төрөл бүрийн зураг, хөдөлгөөнт зураг, видио, flash (animation) зэрэг зүйлс таны интэрнетийн хурданаас хомсолж сайтыг хурдан дуудаж гаргахад саад болдог хамгийн том хүчин зүйл юм.

Adblock-энэхүү нэмэлтийг суулгасанаар та энэ бүх зүйлээс ангижирч болох юм. Хүссэн сайтынхаа дурын баннерийг хааж, эсвэл тэр чигээр нь хааж болно. Энэ мэдээж таний дур.

2: Google Mail Checker

Хэрэв та Gmail хэрэглэдэг бол энэ тань хэрэг болно. Нэг үгээр мэдээллэгс гэж бас хэлж болно. Таньд шинэ захиа ирсэн бол таньд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Байнга байнга gmail.com-руу орж шагаагүй зөвхөн ирсэн тохиолдолд орно гэдэг чинь их хэрэгтэй шүү.

3: Facebook Photo Zoom

Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээг монголчууд ихээр хэрэглэх болсон байна. Тэр утгаараа энэ таньд бас л хэрэгтэй болов уу? 

Зиа тэгэхээр энэ нэмэлт нь facebook дээр байгаа зургуудыг томруулж харах боломжийг таньд өгнө. Та ямар нэгэн зурган дээр курсороо аваачихад тэр зураг шууд томоороо харагдана. Ямар нэгэн click хэрэггүй. Цаг бол алт 

4: Smooth Scroll

Smooth гэдэг үгийг яг тохирох утгаар нь орчуулахад надад их хэцүү байлаа. Тэгээд зүгээр хар үгээр тайлбарлахар шийдлээ. Smooth Scroll гэхээр толигор илэх мэт доошоо дээшээ гүйхийг хэлж байгаа юм болов уу? За ямар ч байсан би ингэж ойлголоо. Та ямар ч байсан туршиж үзээд өөрсдөө мэдэх байх. Энэ нэмэлт нь надад маш их таалагддаг. 

5: Silver Bird or TweetDeck 

Twitter бол хамгийн хурдан аргаар мэдээлэл авах хэрэгсэл юм. Мөн өөрийн үзэл санаагаа 140 тэмдэгтэнд багтааж бичих таний өрдийн тэмдэглэл. Энэхүү сүлжээнд өдөрөөс өдөрт хэдэн мянган хүн нэмэгдэж өргөжин тэлж байна. Мэдээж та тэдний нэг бол одоо хөтөчөөсөө жиргэж болохоор боллоо. Үүний тулд таньд мэдээж нэмэлт зүйл хэрэгтэй. TweetDeck-ийг та сайн мэдэх байх Windows, Mac гэх мэт платформ дээр гарч байсан. Silver Bird бол яг Хром зориулан гаргасан апп юм. Ингээд та хөтөчөөсөө жиргээд байждээ!!!

0 comments:

Post a Comment