Showing posts with label news. Show all posts
Showing posts with label news. Show all posts

Friday, July 8, 2011

App Store дээд амжилт тогтоолоо

Шинэлэг содон бүхнийг санаачлагч Apple компани өчигдөр App Store сайтаас 200 сая гаруй iPhone, iPad болон iPod хэрэглэгчдийн татсан apps 15 тэрбумд хүрсэн тухай мэдээллээ.

App Store 425 мянга гаруй apps-ыг хэрэглэгчдэд санал болгодог ба хөгжүүлэгч нар нь 100 мянга гаруй iPad apps-ыг үүсгэн, хэрэглэгчдэд хүргэсэн юм.

“Өнгөрсөн гурван жилийн хугацаанд App Store нь дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай ажиллаж байгаа программ хангамжийн худалдааны төв болж чадлаа. Хэдэн зуун мянган гайхалтай сонирхолтой apps-ыг үүсгэж, бий болгосон гайхалтай авьяаслаг хөгжүүлэгч нартаа болон 15 тэрбум татан авалтыг хийсэн хэрэглэгчиддаа маш их баярлалаа” хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Philip Schiller мэдээлжээ.
Цааш нь унших

Monday, July 4, 2011

MySpace Justin Timberlake-ийн гарт

Зургаахан жилийн өмнө News Corp 580 сая ам.доллараар үнэ цохиж худалдаж авч байсан MySpace сайт шалдаа бууж 35 саяар зарагдлаа. 

Уг сайтыг Specific Media болон дуучин жүжигчин Justin Timberlake нар хамтран худалдаж авсан юм. Тэд хандалтын тоо нь навс унаж, facebook сайтын сүрд дарагдаад буй MySpace-ыг дахин босгож ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа ба гол найдвар нь Justin Timberlake гэнэ.

Specific Media компанийн CEO Tim Vanderhook “Бид Justin Timberlake шиг авьяастай, ажил хэргийн шинэлэг санаагаар бизнесээ удирдах чадвартай хүмүүстэй хамтран ажиллаж, MySpace сайтыг дахин амилуулах болно” хэмээн мэдэгджээ.

Сард зөвхөн АНУ-гаас 74 сая орчим хэрэглэгч уг сайтад холбогддог байсан бол өнгөрсөн тавдугаар сард энэхүү тоо 35 сая болтлоо буурчээ. Хандалт огцом буурсан шалтгааны хүмүүс facebook сайтыг түлхүү хэрэглоэх болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

Facebook сайт одоогоор нэг тэрбум давсан хэрэглэгчтэй болж, хамгийн том олон нийтийн сүлжээ сайт болоод байгаа билээ.

Ийнхүү MySpace сайтын шинэ эзэд ямар шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, Facebook сайттай өрсөлдөхийг харах л үлдлээ.
Цааш нь унших