Monday, July 11, 2011

Хамгийн “ХОРТОЙ” смартфонууд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар утас тархины хорт хавдар үүсгэх аюул бий болгоно гэсэн дүгнэлт хийжээ. Үүний дараа "cnet" сайтын шинжээчид ямар төрлийн гар утас аюултайг тодруулах судалгаа хийжээ. Судалгаагаар цахилгаан соронзон туяаг хамгийн ихээр ялгаруулдаг смартфоны жагсаалтыг гаргажээ. 

Шинжээчид гар утасны чансааг SAR коэффициентээр гаргасан аж. Америкчуудын хувьд нэг кг-д ногдох SAR-ын хэмжээ 1.6 ваттбол хэвийн гэсэн үг. 

Харин Европт энэ үзүүлэлт хоёр ватт. Мэргэжилтнүүд ""Мotorola Вгаvо", "Моtогоlа Аndroid 2 Global" смартфоныг хамгийн аюултай гэж үзжээ. "Sony Еricsson Satio", "Sоnу Еricsson Хреria Х10 Мini Рго" утас удаалжээ. Тэдгээрээс гадна "Моtогоlа-1335", "Nokia Аstound ", "Моtorola Dеfу","Моtогоlа Grasр", "ZТЕ Salute", "LG Rumог 2", "Моtогоlа Аndroid", "Sаnуо Vего", "Моtогоlа Dгоid 2", "НТС Desire", "LG Сhocolate Тоuсh", "Моtoгоlа Аtrix 4G", "Куосега Wild Сагd М1000", "Куосега Х-tc" зэрэг смартфон хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг нь тодорхой болжээ.
Цааш нь унших

Friday, July 8, 2011

App Store дээд амжилт тогтоолоо

Шинэлэг содон бүхнийг санаачлагч Apple компани өчигдөр App Store сайтаас 200 сая гаруй iPhone, iPad болон iPod хэрэглэгчдийн татсан apps 15 тэрбумд хүрсэн тухай мэдээллээ.

App Store 425 мянга гаруй apps-ыг хэрэглэгчдэд санал болгодог ба хөгжүүлэгч нар нь 100 мянга гаруй iPad apps-ыг үүсгэн, хэрэглэгчдэд хүргэсэн юм.

“Өнгөрсөн гурван жилийн хугацаанд App Store нь дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай ажиллаж байгаа программ хангамжийн худалдааны төв болж чадлаа. Хэдэн зуун мянган гайхалтай сонирхолтой apps-ыг үүсгэж, бий болгосон гайхалтай авьяаслаг хөгжүүлэгч нартаа болон 15 тэрбум татан авалтыг хийсэн хэрэглэгчиддаа маш их баярлалаа” хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Philip Schiller мэдээлжээ.
Цааш нь унших

Wednesday, July 6, 2011

Chrome-д шаардлагатай нэмэлтүүд

Google Chrome сүүлд гарч ирсэн ч хамгийн шилдэг хөтөчүүдийн тоонд зүй ёсоор орох билээ. Хэрэглэхэд хялбар цэвэрхэн энгийн ойлгоцтой хамгийн гол нь маш хурдан ачаалладаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Гүүгл Хром HTML5 хамгийн дэмждэг нь батлагдсан. Энэ хөтөчийн магтаад байвал маш олон зүйл бий. Харин энэ удаад та бүхэнд энэхүү гайхалтай хөтөчийн улам хүчирхэг, боловсронгүй, төгс болгоход хэрэг болохуйц нэмэлтүүдийг танилцүульяа.

1: AdBlock

Таныг сайтруу хандахад хамгийн их ачаалладаг зүйл бол мэдээж ads буюу баннер, зар сурталчилгаа юм. Төрөл бүрийн зураг, хөдөлгөөнт зураг, видио, flash (animation) зэрэг зүйлс таны интэрнетийн хурданаас хомсолж сайтыг хурдан дуудаж гаргахад саад болдог хамгийн том хүчин зүйл юм.

Adblock-энэхүү нэмэлтийг суулгасанаар та энэ бүх зүйлээс ангижирч болох юм. Хүссэн сайтынхаа дурын баннерийг хааж, эсвэл тэр чигээр нь хааж болно. Энэ мэдээж таний дур.

2: Google Mail Checker

Хэрэв та Gmail хэрэглэдэг бол энэ тань хэрэг болно. Нэг үгээр мэдээллэгс гэж бас хэлж болно. Таньд шинэ захиа ирсэн бол таньд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Байнга байнга gmail.com-руу орж шагаагүй зөвхөн ирсэн тохиолдолд орно гэдэг чинь их хэрэгтэй шүү.

3: Facebook Photo Zoom

Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээг монголчууд ихээр хэрэглэх болсон байна. Тэр утгаараа энэ таньд бас л хэрэгтэй болов уу? 

Зиа тэгэхээр энэ нэмэлт нь facebook дээр байгаа зургуудыг томруулж харах боломжийг таньд өгнө. Та ямар нэгэн зурган дээр курсороо аваачихад тэр зураг шууд томоороо харагдана. Ямар нэгэн click хэрэггүй. Цаг бол алт 

4: Smooth Scroll

Smooth гэдэг үгийг яг тохирох утгаар нь орчуулахад надад их хэцүү байлаа. Тэгээд зүгээр хар үгээр тайлбарлахар шийдлээ. Smooth Scroll гэхээр толигор илэх мэт доошоо дээшээ гүйхийг хэлж байгаа юм болов уу? За ямар ч байсан би ингэж ойлголоо. Та ямар ч байсан туршиж үзээд өөрсдөө мэдэх байх. Энэ нэмэлт нь надад маш их таалагддаг. 

5: Silver Bird or TweetDeck 

Twitter бол хамгийн хурдан аргаар мэдээлэл авах хэрэгсэл юм. Мөн өөрийн үзэл санаагаа 140 тэмдэгтэнд багтааж бичих таний өрдийн тэмдэглэл. Энэхүү сүлжээнд өдөрөөс өдөрт хэдэн мянган хүн нэмэгдэж өргөжин тэлж байна. Мэдээж та тэдний нэг бол одоо хөтөчөөсөө жиргэж болохоор боллоо. Үүний тулд таньд мэдээж нэмэлт зүйл хэрэгтэй. TweetDeck-ийг та сайн мэдэх байх Windows, Mac гэх мэт платформ дээр гарч байсан. Silver Bird бол яг Хром зориулан гаргасан апп юм. Ингээд та хөтөчөөсөө жиргээд байждээ!!!
Цааш нь унших

Monday, July 4, 2011

MySpace Justin Timberlake-ийн гарт

Зургаахан жилийн өмнө News Corp 580 сая ам.доллараар үнэ цохиж худалдаж авч байсан MySpace сайт шалдаа бууж 35 саяар зарагдлаа. 

Уг сайтыг Specific Media болон дуучин жүжигчин Justin Timberlake нар хамтран худалдаж авсан юм. Тэд хандалтын тоо нь навс унаж, facebook сайтын сүрд дарагдаад буй MySpace-ыг дахин босгож ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа ба гол найдвар нь Justin Timberlake гэнэ.

Specific Media компанийн CEO Tim Vanderhook “Бид Justin Timberlake шиг авьяастай, ажил хэргийн шинэлэг санаагаар бизнесээ удирдах чадвартай хүмүүстэй хамтран ажиллаж, MySpace сайтыг дахин амилуулах болно” хэмээн мэдэгджээ.

Сард зөвхөн АНУ-гаас 74 сая орчим хэрэглэгч уг сайтад холбогддог байсан бол өнгөрсөн тавдугаар сард энэхүү тоо 35 сая болтлоо буурчээ. Хандалт огцом буурсан шалтгааны хүмүүс facebook сайтыг түлхүү хэрэглоэх болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

Facebook сайт одоогоор нэг тэрбум давсан хэрэглэгчтэй болж, хамгийн том олон нийтийн сүлжээ сайт болоод байгаа билээ.

Ийнхүү MySpace сайтын шинэ эзэд ямар шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, Facebook сайттай өрсөлдөхийг харах л үлдлээ.
Цааш нь унших

Thursday, May 19, 2011

Why an Hour a Day?

Like water filling an ice-cube tray, SEO can fill up all the hours in the day you are willing to give it. So let’s get this painful truth out of the way right now: Good SEO takes worklots of work. Now you’re probably wondering, “How little time can I spend on SEO and get away with it?”
SEO is an amorphous, open-ended task. It includes a wide variety of activities, ranging from HTML edits to reading news blogs. It would be overwhelming to try to learn every aspect of SEO at once, but jumping in without a game plan is not the most effective strategy either. You’re busy, and SEO is not your only job. So for you, the best way to learn SEO is to roll up your sleeves and do something, an hour at a time. Complete one SEO task a day and you’ll see substantial results. One of the benefits of breaking your SEO campaign into bite-size one-hour morsels is that you’ll have time to digest and learn. You can take care of your day’s assignment in an hour and have plenty of time for thinking and reflecting the rest of the dayLike water filling an ice-cube tray, SEO can fill up all the hours in the day you are willing to give it. So let’s get this painful truth out of the way right now: Good SEO takes worklots of work. Pearl of Wisdom: Good SEO helps searchers get where they want to go.
Цааш нь унших